Монгол Бодлогын Сан

Нийт математик сонирхогч багш, оюутан, сурагчдын математик боловсролыг дээшлүүлэх зорилгоор энэхүү бодлогын санг санаачлан хөгжүүлж байна. Одоогоор тус бодлогын санд гадаад, дотоодын их дээд сургуулийн элсэлтийн шалгалт, математикийн олимпиадын чиглэлээр нийт 10 мянга орчим бодлого оруулсны нийлээдгүй хувь нь бодолт заавартай бодлого байна. Бид цаашид аль болох бодлогуудаа чанаржуулахаар хичээн ажиллаж байна.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Манай бодлогын санд Фэйсбүүк аккаунт эсвэл цахим шуудангаа ашиглан бүртгүүлнэ.

Хэрэгтэй юм байна шүү, би бүртгүүлье »

Бодлогын санг ашиглах нь ямар ашигтай вэ?

Монгол хэл дээр бичигдсэн хамгийн олон бодлоготой бодлогын санг чөлөөтэй ашиглах боломжтой болно.

Өөрийн мэдлэгийн бодит төвшинг мэдэх боломжтой болно. Та өмнөх жилүүдийн ЭЕШ-ийн шалгалтын материал болоод бидний бэлтгэсэн сорилгуудыг бодож манай онлайн программд өөрийгөө шалгуулах боломжтой.

Өөрийнхөө статистик мэдээллийг ашиглан анхаарах шаардлагатай сэдвүүдээ цаг алдалгүй хялбархан тодорхойлно.

Багш нарын хувьд бодлогын санг ашиглан төрөл бүрийн даалгаврыг хялбархан бүтээнэ.

Манай багш нартай харилцах, бодлогуудын талаарх хэлэлцүүлэгт оролцох боломжтой болно.

Манай багш нар

Үүсгэн байгуулагч. Балхүүгийн Батбаясгалан,
Монголын Математикийн Олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүн, Унгар улсын ELTE, Япон улсын KEIO их сургуулиудад дискрет математик, комбинаторикийн чиглэлээр суралцаж судалгаа хийж байсан, 2003-2011 онд МУИС-ийн МКС-д багш, 2012 оноос Интеграл Онлайн ХХК-ийн үүсгэн байгуулж бодлогын сан болон веб программын хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байна. 1995 онд зохиогдсон Монголын математикийн XXXI олимпиадын аварга, Математикийн ухааны магистр.
Доктор Дагвагийн Даянцолмон,
МУИС-ийн математикийн тэнхимийн багш. 1995 онд Архангай аймагт болсон ММО-31-ийн хүрэл медальтай, 2014 онд Япон улсын Хоккайдогийн Их сургуульд математикийн ухааны доктор цол хамгаалсан.
Доктор Түмэнбаярын Хулан,
МУИС-ийн математикийн тэнхимийн багш. ММО-ийн алт, мөнгө, 2 хүрэл медальтай, 1996 онд Энэтхэг улсад зохиогдсон ОУМО-аас хүрэл медаль, 1997 он Аргентин улсад зохиогдсон ОУМО-аас мөн хүрэл медаль хүртсэн. ОУМО-аас хос медаль хүртсэн Монголын анхны сурагч, 2017 онд Япон улсын Токио Метрополитан их сургуульд математикийн ухааны доктор цол хамгаалсан.