Эхлэл, 4-р анги

Эхлэл 2018-2019   

Бодлогын тоо: 4    Хугацаа: 90 мин


1. 7 оронтой тооны аль нэг цифрийг дарахад 6 оронтой тоо үүсэв. Яг 345678 тоо үүсэх 7 оронтой тоо хэд байх вэ?


2. $10\times10$ хэмжээтэй квадрат дүрсийг дөрвөн нүдтэй
хэлбэрийн дүрсэд хувааж болох уу? (Дүрс давхцахгүй)


3. $0, 1, 2, 3, 4, 5, 6$ цифрүүдийг ашиглан $1, 2, 3, 4, 5, 6, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 20,\ldots,6666$ тоонуудыг залгаж бичжээ. Тэгвэл эхнээсээ 2018-р байранд байх цифрийг ол.


4. Ямар нэг тоог 196-д хуваахад 63 үлдэгдэл гардаг, 201-д хуваахад 101 үлдэгдэл гардаг бол 12-д хуваахад хэд үлдэх вэ?