Эхлэл, 5-р анги

Эхлэл 2018-2019   

Бодлогын тоо: 4    Хугацаа: 90 мин


1. Цифрүүдийн үржвэр нь 36 байх 5 оронтой тоо хэд байх вэ?


2. Самбарт дэс дараалсан 5 ширхэг хоёр оронтой тоо бичив. I сурагч самбараас 3 ширхэг тоог сонгож нэмэхэд 37-д хуваагдаж байв. II сурагч самбараас 3 ширхэг тоог сонгон авч нэмэхэд 71-д хуваагдаж байв. Самбарт бичигдсэн хамгийн их тоог ол.


3. Математикийн 48 ш, Монгол хэлний 20 ш, Физикийн 14 ш, Англи хэлний 10 ш ном нэг багц бөгөөд нийт багцууд дахь номын тоо 1000 болов. Математикийн ном Монгол хэлний номноос 2 дахин их, Физик ба Англи хэлний номын тоо тэнцүү байсан бол тус бүр хэдэн ном ирсэн бэ?


4. 88-д хуваагддаг 5-н оронтой, цифрүүдийнх нь нийлбэр хамгийн бага байдаг, цифрүүдийнх нийлбэр хамгийн их байдаг хоёр тооны нийлбэрийг ол.