Эхлэл, Бага ангийн багш

Эхлэл 2018-2019   

Бодлогын тоо: 4    Хугацаа: 150 мин


1. Цифрүүдийн нийлбэр нь 20 байдаг, цифрүүдийн бүх боломжит хосолсон үржвэрүүдийн нийлбэр нь 150 байдаг 4-өөс хэтрэхгүй оронтой бүх тоог ол.


2. Хамгийн бага ялгаатай 4 хуваагчийнхаа квадратуудын нийлбэртэй тэнцүү байдаг бүх $n$ натурал тоог ол.


3. Аль ч зургаан элементийнх нь нийлбэр 6-д хуваагддаггүй байх 10 ялгаатай натурал тоон элементтэй олонлог олдохыг харуул. Ийм шинж чанартай 11 ялгаатай натурал тоон элементтэй олонлог олдохгүй гэж харуул.


4. Өгөгдсөн байрлал бүхий товчлууртай үсгүүдээр код бичих болов. Бичихдээ нэг үсэг дарсны дараа заавал хөндлөн, босоо эсвэл диагоналын чиглэлийн зэргэлдээх аль нэг үсгийг дарах бөгөөд дарахдаа үсэг алгасахгүй.
(Жишээ нь: 3 үсэгтэй кодын хувьд $EIF$-г бичиж болох бөгөөд харин $AAB$, $ACF$, $EII$ зэрэг кодуудыг бичиж болохгүй ба $ABC$ ба $BCA$ кодуудыг ялгаатай код гэж үзнэ.) Тэгвэл 4 үсэгтэй ялгаатай код хэчнээнийг бичиж болох вэ?