Онлайн сургалтын танилцуулга

Огноо: 2015-10-23,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан

“Integral Оnline” гэж юу вэ?

“Integral Оnline” гэдэг нь математикийн хичээлээр ЭЕШ болон гадаадын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэхэд туслах онлайн сургалтын систем юм.

Манай цахим хуудас:

www.integral.mn

Хэн хэрэглэж болох вэ?

Математикт суралцах, математикийн мэдлэгээ сайжруулах, өөрийн математикийн мэдлэгээ үнэлэх, оношлох сонирхолтой хэн ч хэрэглэж болно.

Хэрхэн хэрэглэх вэ?

www.integral.mn цахим хуудас руу нэвтрэн өөрийн facebook аккаунтаа ашиглаж хэрэглэгчээр бүртгүүлнэ. Хэрэглэгч болсноор өдөр бүр шинээр тавигдах 5 бодлоготой бичил сорилгыг бодож өөрийгөө шалгах боломжтой (үүнд ямар нэг төлбөр хураамж байхгүй).

Манай сургалтын гол онцлог давуу талууд
  • 7500 орчим бодлого бүхий бодлогын сантай;
  • Мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай их сургуулийн багш нар хөтлөн явуулж байгаа;
  • Төлбөр хамгийн хямд. Мөн замын зардал гэх мэтийн нэмэлт зардал байхгүй, өдөрт 15-30 минут интернэтэд холбогдох боломжтой байхад л ашиглах бүрэн боломжтой;
  • Бодлогуудаа ашиглахад хялбар болгох үүднээс олон хэлбэрээр бэлдэж байгаа;
Төлбөр төлж сайтын үндсэн гишүүн болохын ач холбогдол нь юу вэ?

Манай сайтын үндсэн гишүүн болсноор

Сурагчдын хувьд
  1. Бичил сорилгын бодлогууд болон манай бодлогын санд байгаа бодлогуудын бодолт, заавартай танилцах;
  2. 1, 11, Сант, Шинэ-Монгол зэрэг математикийн хичээлээр тэргүүлэх сургалттай сургуулиудын сурагчидтай өрсөлдөж өөрийн чансааг тогтмол тодорхойлох;
  3. Улирал бүр зохион байгуулах ЭЕШ-ийн урьдчилсан шалгалтанд оролцох;
  4. Өөрийн бодсон бодлогуудын статистик мэдээлэлтэй танилцах;
Эцэг эхчүүдийн хувьд
  1. Бодлогын санд байгаа сорилгуудын дүнг (ЭЕШ-ийн сорилгуудын хувьд хэмжээст оноог) автоматаар бодож гаргах тул та
Хүүхэд тань яг одоо ЭЕШ өгвөл хэдэн оноо авах вэ?

зэрэг санаа зовоодог асуудлууд дээрээ хамгийн бодитой хариулт авах боломжтой болно. Үүний тулд та ЭЕШ-ийн аль нэг оны тестийг манай бодлогын сангаас татан аваад хүүхэддээ хэвлэж өгөхөд л хангалттай.
  1. Хүүхдийнхээ статистик мэдээлэлтэй (сэдвийн болон, өдөр өдрийн дүнтэй) танилцаж ЭЕШ-ийн бэлтгэлд нь бодитоор хяналт тавих;
зэрэг боломжууд нээгдэх юм.

Сургууль анги хамт олны хувьд
  1. Хэрвээ сургууль, хамт олноороо гэрээ хийж нийт сурагчдаа хамруулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой.
  2. Өөрийн сурагчдын нэгдсэн болон сурагч тус бүрээр гаргасан статистик мэдээлэлтэй танилцах.
Үнэ төлбөр хэд вэ? Их үнэтэй юу?

Манай “Integral Оnline” сургалтын төлбөр

1 сарын эрх 15.000 төгрөг

1 жилийн эрх 60.000 төгрөг

Сургууль, анги хамт олны 1 жилийн хөнгөлөлттэй эрх 40.000 төгрөг /11 сарын 15-аас өмнө/

Холбоо барих

Интеграл онлайн ХХК

Утас: 95320036, 96660036, 99092781

Email: baysa.edu@gmail.com, dayantsolmon@gmail.com

Веб: www.integral.mn

Энэ нийтлэлийг 1300 удаа уншсан.

Уншигчдын сэтгэгдэл