Манай онлайн сургалтын 5 онцлог давуу тал

Огноо: 2017-12-11,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан

  1. Тогтвортой үйл ажиллагаа. Бид 2013 оноос эхлэн төрөл бүрийн онлайн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сурагчдад аль болох ойлгомжтой, сонирхолтой, хамгийн гол нь үр дүнтэй байх сургалтыг судлан туршиж байна. 2015 оноос эхлэн зарим хувийн болон улсын бүрэн дунд сургуулиудын сурагчдыг гэрээний үндсэн дээр хөнгөлөлттэй нөхцлөөр сургаж байгаа нь цаашид үйл ажиллагаагаа тогтмол тасралтгүй явуулах үндэс болж байгаа юм.
  2. Багшлах боловсон хүчин. Манай онлайн сургалтыг МУИС-д олон жил багшилсан туршлагатай багш нар удирдан явуулж байна. Мөн зөвлөхөөр Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн математикийн багш Д. Алтангэрэл /АБТА/ ажиллаж байна.
  3. Төлбөр хамгийн хямд. Та өөр хаана ч байхгүй хямд үнээр суралцах боломжтой. Өдөр бүр 5 бодлогыг (нийт 3000 гаруй бодлогыг) заавар бодолтын хамт үзэх, бодлогын санд нэвтрэх, онлайн тестүүдтэй ажиллахад бүтэн жилийн турш ердөө л 50.000 төгрөгийн төлбөр төлнө. Замын зардал гэх мэт нэмэлт зардал байхгүй, зөвхөн интернэтэд холбогдох багахан хэмжээний дата эрх байхад л хангалттай (нэг өдөр тестийн сантай холбогдоод бодлого авахад шаардлагатай дата эрхийн үнэ 20 төгрөг дотор багтаж байгаа).
  4. Олон сурагч хамрагдах боломжтой. Та өөрийгөө бусад сурагчидтай харьцуулж ямархуу түвшинд байгаагаа мэдэх боломжтой. Мөн бидний зүгээс ЭЕШ-д хэдэн оноо авахыг тань аль болох нарийвлалтайгаар урьдчилан тодорхойлж өгөх тул та эртнээс өөрийн элсэх сургуулиа сонгох, шалгалтанд ямар тактикаар орохоо эртнээс төлөвлөх боломжтой.
  5. Өөрийн хүүхэд болон сурагчдын дүнг тогтмол хянах боломжтой. Бид таны хүүхдийн тестийн дүнг хамгийн ойлгомжтой байдлаар танд мэдээлэх болно.
Сургалтын цахим хаяг: www.integral.mn

Энэ нийтлэлийг 1940 удаа уншсан.

Уншигчдын сэтгэгдэл