Сарын хугацаанд ч их зүйл сурч болно

Огноо: 2016-05-17,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан

Интеграл-Онлайн цахим хуудаснаас бүх гишүүдийнхээ дунд зарлан явуулсан уралдаанд түрүүлж Iphone SE ухаалаг утасны эзэн болсон Баянзүрх дүүргийн 14-р дунд сургуулийн 12А ангийн сурагч Э. Ариунзаяатай манай сайтын админ Б. Батбаясгалангийн хийсэн ярилцлага:

Сайн байна уу? Юуны өмнө манай уралдаанд амжилттай оролцож түрүүлсэн явдалд дахин баяр хүргэе! Анх манай уралдааны талаар хэрхэн мэдсэн бэ?

Баярлалаа. Энэхүү уралдаанд оролцсондоо маш баяртай байна. Анх математикийн багш маань мэдээлэл өгсөн.

Чамайг анх гишүүнээр элсэж байх үеийг санаж байна л даа. Одоо эргээд бодоход өөртөө нилээд итгэлтэй байсан санагдаж байна. Шинэ Монгол, Сант, ШУТИС-ийн лицей, 11-р сургуулийн гээд олон мундаг сурагчид байсан болохоор миний хувьд чамайг ингээд түрүүлчихнэ гэж бодсонгүй ээ. Урьд нь ямар нэг уралдаан тэмцээнд оролцож байсан уу?

Математикийн олон уралдаан тэмцээнд оролцсон. Одоо дөч гаруй шагнал урамшуулал авсан байгаа.

Аан тэгвэл туршлагатай хүн юм байна.  Олон сайн хүүхэд шалгаруулаад өрсөлдүүлж байгаа болохоор бид нилээд бодож байж бодлогуудаа сонгосон л доо. Шалгалтын бодлогууд хир хүнд байсан бэ? Чиний хувьд бодлогын сонголт хир санагдав?

Би 4-р сард л бүртгүүлсэн. Гэвч би өмнөх сарын бүх бодлогуудыг нь харж өөрийн хүнд гэсэн бодлогоо хадгалаад тэдгээрийгээ, мөн бодож чадаагүй бодлогонуудынхаа бодолтуудыг тэмдэглээд явсан. Тэр бодлогонуудаас минь хэд хэд харагдсан. Тэр бас нэг давуу тал болсон байх. Бодлого сонголт их таалагдсан :)).

Тэгвэл чи манай программыг их үр дүнтэй зөв ашигладаг юм байна. Уг нь бодлогоо хадгалаад дараа нь эргэж харах бол яах аргагүй хэрэгтэй хэрэгсэл байгаа юм. Харамсалтай нь цөөхөн хүн ашиглаж байх шиг байгаа юм.

Надад их таалагдсан хүүхдүүд хэрэглэдэг байхаа.

Одооноос эхлээд хүүхдүүд хэрэглэдэг болох байхаа. Чи их сайн сурталчилгаа хийж өглөө. Манай онлайн сургалтын талаар ямар сэтгэгдэлтэй байна. Мэдээж одоо бол их өндөр сэтгэгдэлтэй байгаа байх л даа. Чиний хувьд юу нь хамгийн их таалагдаж байна вэ? Бас юуг нь сайжруулбал дээр вэ?

Математик, физикийн хичээл дээр бодлогын жишээ сайн харж байж бодлого бодох аргаа олдог. Гэтэл сургалтын материал дээр хангалттай жишээ байдаггүй. Хүүхэд бие дааж хийх боломж байдаггүй. Харин танайх энэ талаараа маш давуу байж чадсан. Мөн тест сорилууд ЭЕШ-ийн дадлага болж байгаа. Сайжруулах тал дээр өдөртөө илүү олон бодлого тавьбал л гоё :"))

Хэрвээ нууц биш бол ямар мэргэжлээр, хаана суралцах уу гээд цаашдынхаа төлөвлөгөөний талаар бидэнтэй хуваалцаач?

Багшаа энэ асуултыг алгасаж болох уу :))

Бололгүй яахав. Одоо цөөхөн асуулт үлдсэн. :)) Удахгүй болох ЭЕШ-д бэлдэж байгаа бусад найз нөхөд, сурагчиддаа зориулж юу зөвлөх вэ?

Үлдсэн хугацаагаа үр ашигтай өнгөрөөж, өөрсдийн хүссэн сургуулийнхаа хуваарийг авцгаагаарай. Амжилт!

Цаашдаа улам хичээж зорьсон зорилгоо биелүүлээрэй!

Баярлалаа. Мөн танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

Баярлалаа. Бид ч бас улам хичээх болноо.

Энэ нийтлэлийг 847 удаа уншсан.

Уншигчдын сэтгэгдэл