Бодолгууд буюу ЭЕШ-д бэлдэх 500 бодлого номд илэрсэн алдаанууд

Огноо: 2018-10-08,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан

Аливаа зүйлийн алдааг цаг тухайд нь илрүүлж засаж байх нь сайжруулалтын үндэс болно гэдэгт би хувьдаа итгэдэг юм. Чухамдаа бол алдаа гаргахдаа биш алдаагаа давтахгүй байх нь хамгийн чухал гэж үздэг билээ.

ЭЕШ-д бэлдэх 500 бодлого маань ч энэ зарчмаар улам сайжирна гэдэгт зохиогч миний бие эргэлзэхгүй байна.

Энэ өгүүллээр дамжуулан номд илэрсэн аливаа алдаа, дутагдлыг та бүхэнд мэдээлэх бөгөөд та бүхэн ч гэсэн өөрсдийн ажигласан алдааг бидэнд мэдэгдэж номоо цааш цаашдаа улам алдаа мадаггүй болоход хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэлтэй байна. Та өөрийн илрүүлсэн алдааг энд сэтгэгдэл хэлбэрээр үлдээнээ үү. Бид таны илрүүлсэн алдаанд тохирох урамшуулал олгох болно.

Ингээд номд одоогоор илэрсэн үг үсэг, найруулга болон бодолтын алдаа мадагын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна.
  1. Сурагчийн ном болон бодолтын номны дэд гарчигт БОДОЛГУУД гэсэн үгийг БОДЛОГУУД гэж зөв бичнэ.
  2. Бодолтын номны хуудас 5, 1.1-ийн эцсийн хариу $24681$ байна.
  3. Бодолтын номны хуудас 6, 1.7-д $b=\mp3$ биш $a=\mp3$ байна.
  4. Матриц сэдвийн 17 бодлогын хариултууд ижил орсон.
  5. Параллел векторууд тодорхойлолт дээр $u$, $v$ үсгүүдийг $a$, $b$ үсгүүдээр солих.

Энэ нийтлэлийг 718 удаа уншсан.

Уншигчдын сэтгэгдэл