Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Муруйн цэг

$x^2-2x+y^2+6y+6=0$ муруй дээр орших цэг аль вэ?

A. $(2;-4)$   B. $(1;1)$   C. $(0;-1)$   D. $(3;-3)$   E. $(-2;1)$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 43.59%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $(x_0,y_0)$ цэг $f(x,y)=0$ тэгшитгэлтэй муруй дээр орших зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $f(x_0,y_0)=0$ байна.
Бодолт: $$3^2-2\cdot 3+(-3)^2+6\cdot(-3)+6=0$$ тул $(3;-3)$ цэг $x^2-2x+y^2+6y+6=0$ тэгшитгэлтэй муруй дээр оршино. Бусад цэгүүдийн хувьд тэгшитгэлийн шийд биш болохыг харуулж болно. Жишээ нь $(0,-1)$ цэгийн хувьд: $$0^2-2\cdot 0+(-1)^2+6\cdot(-1)+6=1\neq0$$

Сорилго

Сорилго №2A  2017-04-19  Оношилгоо тест 12 анги  Геометр сэдвийн давтлага 2  4.29  4.30  Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар  Координатын арга.  Хавтгайн координатын арга.  Геометр сэдвийн давтлага 2 тестийн хуулбар  Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар  Вектор А хэсэг  Координатын арга А хэсэг тестийн хуулбар  Аналитик геометр  Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар 

Түлхүүр үгс