Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ромбын өнцөг

Ромбын диагоналиудын үржвэр нь талын квадратаас $\sqrt3$ дахин их бол өнцгүүд нь аль вэ?

A. $15^\circ,\ 165^\circ$   B. $30^\circ,\ 150^\circ$   C. $45^\circ,\ 135^\circ$   D. $60^\circ,\ 120^\circ$   E. $75^\circ,\ 105^\circ$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 19.23%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Орой дахь өнцгийг $\alpha$, талын урт нь $a$ ба диагоналиуд $e$, $f$ гэвэл $\dfrac{e}{2}=a\cos\dfrac{\alpha}{2}$, $\dfrac{f}{2}=a\sin\dfrac{\alpha}{2}$ байна.
Бодолт: $ef=\sqrt3 a^2\Rightarrow 4a^2\sin\dfrac{\alpha}{2}\cos\dfrac{\alpha}{2}=\sqrt{3}a^2$ ба $2\sin\dfrac{\alpha}{2}\cos\dfrac{\alpha}{2}=\sin\alpha$ тул $\sin\alpha=\dfrac{\sqrt3}{2}$ байна. Иймд $\alpha=60^\circ,\ 120^\circ$ байна.

Сорилго

Онлайн сорилго А  математик113 

Түлхүүр үгс