Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бодлого №3

$(1;a;b)$, $(x;2x;3x)$, $x\not=0$ векторууд параллель бол $a+b=?$

A. 1   B. 2   C. 3   D. 4   E. 5  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 53.06%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Огторгуйн $(x_1;y_1;z_1), (x_2;y_2;z_2)$ векторууд параллель байх нөхцөл нь: $$\dfrac{x_1}{x_2}=\dfrac{y_1}{y_2}=\dfrac{z_1}{z_2}$$
Бодолт: Параллель байх нөхцлөөс $$\dfrac{1}{x}=\dfrac{a}{2x}=\dfrac{b}{3x}$$ буюу $a=2, b=3$. Иймд $a+b=5$.

Сорилго

ЭЕШ-ийн сорилго А  ЭЕШ сорилго №3А  ВЕКТОР  Вектор 

Түлхүүр үгс