Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2009 B1 №4

$(1; -3)$, $(4; 1)$, $(7; y)$, $(x; 5)$ цэгүүд дараалсан оройнууд байх параллелограммын хувьд $x+y$-ийн утга аль вэ?

A. $8$   B. $9$   C. $10$   D. $11$   E. $13$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 69.44%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $A(a_1,a_2)$, $B(b_1,b_2)$, $C(c_1,c_2)$, $D(d_1,d_2)$ цэгүүд параллелограммын дараалсан оройнууд бол $AC$ ба $BD$ хэрчмийн дундажууд давхцана. Өөрөөр хэлбэл $$\left(\dfrac{a_1+c_1}2;\dfrac{a_2+c_2}2\right)=\left(\dfrac{b_1+d_1}2;\dfrac{b_2+d_2}2\right)$$ байна.
Бодолт: $A(1; -3)$, $B(4; 1)$, $C(7; y)$, $D(x; 5)$ гэе. $$ \dfrac{A+C}{2}=\dfrac{B+D}{2}\Leftrightarrow \left\{\begin{array}{c} \dfrac{1+7}{2}=\dfrac{4+x}{2}\\ \dfrac{-3+y}{2}=\dfrac{1+5}{2} \end{array} \right. \Rightarrow \left\{ \begin{array}{c} x =4\\ y =9 \end{array}\right.$$ Эндээс $x+y=13.$

Сорилго

Оншилгоо тест Songino1802 хуулбар  Координатын арга.  Хавтгайн координатын арга.  Аналитик геометр  координатын геометр  2 цэгийн хоорондох зай  Хувиргалт 

Түлхүүр үгс