Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2007 A1 №10

Тойрогт багтаж болох ба түүнийг багтааж болох трапецийн сууриуд 25 ба 9 бол түүний талбайг ол.

A. $255$   B. $256$   C. $257$   D. $258$   E. $259$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 50.61%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Тойрогт багтдаг трапец нь адил хажуут трапец байна. Тойрог багтаадаг гүдгэр дөрвөн өнцөгтийн эсрэг талуудын нийлбэр тэнцүү.
Бодолт: Тойрогт багтдаг тул адил хажуут байна. Хажуу талын уртыг $a$ гэвэл тойрог багтаадаг тул хажуу талын урт нь $2a=25+9\Rightarrow a=17$.
Эндээс Пифагорын теорем ёсоор $$h=\sqrt{17^2-\left(\frac{25-9}{2}\right)^2}=15$$ байна. Иймд талбай нь $S=\dfrac{25+9}{2}\cdot 15=255$.

Сорилго

ЭЕШ 2007 A1  hw-56-2016-06-15  Хавтгайн геометр 1  000 Геометр  2020-04-06 soril  2020-04-07 Сорил  ДӨРВӨН ӨНЦӨГТ  Хавтгайн геометр 1 тестийн хуулбар  2021-05-15  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  2021-05-15 тестийн хуулбар  ЭЕШ 2007 A1 тест  2021-05-15 тестийн хуулбар  2022 soril 1  2021-05-15 тестийн хуулбар  2022 soril 1 тестийн хуулбар  ЕБ-ын Зайд сургууль Математик 11-р анги 2022-2023 оны хичээлийн жил 1-р груп  2023-05-29 ЭЕШ СОРИЛ тест 

Түлхүүр үгс