Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Зөв 8 өнцөгтийн талбай

3 радиустай тойрогт багтсан зөв 8 өнцөгтийн талбай хэд вэ?

A. $24$   B. $12$   C. $36\sqrt2$   D. $18\sqrt2$   E. $18\sqrt3$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 37.88%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Төвийг зэрэгцээ 2 оройтой холбоход үүсэх гурвалжны талбайг ол.
Бодолт:


$ABCDEFGH$ зөв найман өнцөгт $O$ төвтэй тойрогт багтсан гэе. Тэгвэл $\measuredangle AOB=\dfrac{360^\circ}{8}=45^\circ$ байна. Иймд $AOB$ гурвалжны талбай $$S_{\triangle AOB}=\frac12\cdot AO\cdot BO\cdot\sin 45^\circ=\frac12\cdot 3^2\cdot\frac{\sqrt2}{2}=\frac{9\sqrt2}{4}.$$ Зөв найман өнцөгтийн талбай $8\cdot\dfrac{9\sqrt2}{4}=18\sqrt2$.

Сорилго

ЭЕШ математик №08  2016-05-05  hw-56-2016-06-15  2016-08-04  Геометр сэдвийн давтлага 1  12 в 03.03  Олон өнцөгт  Олон өнцөгт тестийн хуулбар  Геометр сэдвийн давтлага 1 тестийн хуулбар 

Түлхүүр үгс