Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ромбын өнцгүүд

Тал нь диагоналиудынхаа геометр дундаж болдог ромбын өнцгүүдийг ол.

A. $45^\circ, 135^\circ$   B. $80^\circ, 100^\circ$   C. $60^\circ, 120^\circ$   D. $30^\circ, 150^\circ$   E. $15^\circ, 165^\circ$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 27.94%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Талын уртыг $a$, аль нэг өнцгийг нь $\alpha$ гээд диагоналиудын уртыг ол.
Бодолт:
$d_1=2a\sin\dfrac\alpha2$, $d_2=2a\cos\dfrac\alpha2$ тул $a=\sqrt{4a^2\sin\dfrac\alpha2\cos\dfrac\alpha2}$ буюу $2\sin\alpha=1$ болно. Эндээс $\alpha=30^\circ\lor 150^\circ$ болно.

Сорилго

2016-05-01  Даалгавар №1 

Түлхүүр үгс