Монгол бодлогын сан

Огноо: 2017-12-12,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан

Aливаа зүйлийг бичгээр тэмдэглэж үлдээдэггүй нь манай нүүдэлчдийн онцлог бололтой. Тодруулбал 1965-1969 оны хооронд зохиогдсон улсын математикийн 1-5 дугаар олимпиадын материал ямар нэг ном зохиолд тэмдэглэгдэж үлдээгүйн тул эргэж олдохгүй байна.

Мэдээлэл технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед энэ нь бидний зайлшгүй залруулах ёстой дутагдал мөн юм.

Иймээс өөрийн үзэж харсан бодлогуудыг нийт математик сонирхогч багш, сурагчдын хэрэгцээнд зориулж ашиглуулахаар энэхүү бодлогын санг бүтээлээ.

Бодлогын сангаа нийтээрээ ашиглахыг бэлгэдэн Монгол Бодлогын Сан гэж нэрлэлээ. Эх хэл дээрээ сэтгэж, эх хэл дээрээ суралцах нь эх орондоо хайртай, эх оронч Монгол хүн болж төлөвшихөд чухал нөлөөтэй нь дамжиггүй юм.

Энэ нийтлэлийг 6166 удаа уншсан.

Уншигчдын сэтгэгдэл

Сэрсэндэмид 2018-01-29 20:22

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

 

Дархаа М. 2018-03-14 15:12

Good luck


  1.  
Норжмаа 2018-03-16 19:47

11915426

Serod Osor 2019-08-21 16:21

Залуучууддаа баярлалаа. Сайн зүйлсийг түгээж байгаад маш их талархаж байна.