Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Үйлчилгээний нөхцөл

www.integral.mn нь (цаашид Монгол Бодлогын Сан гэнэ) танд дараах нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд Монгол Бодлогын Сангаар үйлчлүүлэгчид энэхүү үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.

Бүртгэлийн зарчим

Хэрэглэгч нь Монгол Бодлогын Санд бүртгүүлэхдээ бүртгэлийн хуудас болон профайл хэсэгт өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулж тэдгээрийн өөрчлөлтийг тухай бүрд нь оруулж байх үүрэгтэй.

Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл ямар нэгэн байдлаар худал, бусдыг төөрөгдүүлэх зорилготой байна гэж үзвэл Монгол Бодлогын Сан тухайн хэрэглэгчийн бүртгэлийг цуцлах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдал

Та Монгол Бодлогын Санд бүртгүүлснээр өөрийн сонгосон давхардаагүй хэрэглэгчийн нэр болон нууц үгийг үүсгэнэ.

Монгол Бодлогын Сан нь таны хэрэглэгчийн нууц үгийг нууцлалтай (хүнд шууд уншигдахгүй) байдлаар өгөгдлийн санд хадгална.

Хэрэглэгчийн нэр нууц үг алдагдсантай холбогдон гарах аливаа эрсдлийг тухайн хэрэглэгч өөрөө хариуцана.

Хэрэглэгч нь хэрэглэгчийн нэр нууц үгээ бусдад дамжуулахгүй байж, бусдын компьютер ашигласан тохиолдолд хэрэглэснийхээ дараа системээс гарах шаардлагатай.

Хэн нэгэн танд мэдэгдэлгүйгээр таны бүртгэлийг хэрэглэсэн байж болох сэжиг илэрвэл бидэнд яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

Монгол Бодлогын Сан нь таны бүртгэлийн мэдээллийг эрх бүхий этгээд шаардсанаас бусад тохиолдолд бусдад дамжуулахгүй зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан ашиглана.

Хэрэглэгчийн хариуцлага

Хэрэглэгч нь Монгол Бодлогын Санг ашиглахдаа Монгол улсын зохиогчийн эрхийн тухай хуулийг баримтлан зохиогчийн эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй.

Монгол Бодлогын Сан нь хэрэглэгчийн гаргасан аливаа үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон Монгол Бодлогын Санд учруулсан аливаа хохиролыг зохих хууль журмын дагуу барагдуулах үүрэгтэй.

Монгол Бодлогын Сангийн хэрэглэгч нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд Монгол Бодлогын Сан нь тухайн үйлдлийг таслан зогсоох ба аливаа этгээд өөрийн эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл бидэнд хандаж арилгуулах эрхтэй.

Хориглох зүйлс

Монгол Бодлогын Сангийн хэрэглэгч нь дараах зүйлсийг хийх хориотой. Үүнд:

  1. Улс төрийн сурталчилгаа хийх,
  2. Бусдыг айлган сүрдүүлэх,
  3. Аллага хүчирхийллийг дэмжих,
  4. Бусдын нэр хүнд хувийн нууцад халдах,
  5. Ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох,
  6. Хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх,
  7. Зохиогчийн эрх зөрчих,
  8. Зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор спам илгээх,
  9. Бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад хортой кодыг илгээх,
  10. Санаатай болон санамсаргүйгээр бүхий л төрлийн хууль дүрмийг зөрчих зэрэгт ашиглах хориотой!

Эдгээр болон хуульд харшлах бусад нөхцөлд Монгол Бодлогын Сан нь тухайн гишүүний эрхийг хасах, үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй бөгөөд тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэж хохирлоо барагдуулах эрхтэй.

Үйлчилгээнд өөрчлөлт оруулах

Монгол Бодлогын Сан нь үзүүлж байгаа үйлчилгээгээ бүхлээр буюу хэсэгчлэн ямар нэг анхааруулгатай болон анхааруулгагүйгээр өөрчлөх эрхтэй!

Үйлчилгээнд өөрчлөлт оруулсантай холбоотой гарах аливаа маргааныг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

Зохиогчийн эрх

Монгол Бодлогын Сангийн үйлчилгээнд зориулж ашиглаж байгаа программ хангамж, худалдааны тэмдэг, эмблем, лого, контент зэрэг нь зохиогчийн эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд бичгээр үйлдсэн зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно.

Монгол Бодлогын Сангийн хэрэглэгч нь манай үйлчилгээг зөвхөн өөрийн хувийн хэрэгцээндээ зориулан зааврын дагуу ашиглах ба бодлогын санд орсон аливаа контентийг зүй бусаар ашигласан аливаа тохиолдолд бид Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа хууль, журмын дагуу эрхээ хамгаалуулах эрхтэй.