KöMaL сэтгүүлийн онооны уралдаан

Огноо: 2018-09-08,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан

Унгарын алдарт KöMaL сэтгүүлийн онооны уралдаан нь жил бүрийн 9-р сараас 5-р сарын хооронд явагддаг. Сурагчид жилийн аль ч үед тус уралдаанд нэмэгдэж оролцох боломжтой юм. Математикийн 4 ангилал, Физикийн 3 ангилал, Мэдээллийн технологийн 2 ангилалаар тус тус зохион байгуулагддаг. Ангилал тус бүр өөр хоорондоо бага зэргийн ялгаатай дүрмээр явагддаг.

Тус уралдаанд ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид оролцох боломжтой бөгөөд өөр өөр ангийн сурагчид нэг ижил бодлого бодож уралдах боловч дүн нь насны ангилалаараа тус тусдаа гардаг байна. Иймд сурагчид өөрсдийн ангиа тодорхой бүртгүүлсэн байх шаардлагатай. Онооны уралдаан нь сурагчдын дундах тэмцээн бөгөөд багаар бодсон бодолтыг тооцохгүй. Хэрэв хоёр сурагчийн бодолт ижил гэж үзвэл тэдгээрийн алинд нь ч оноо өгөхгүй байх тохиолдол бий.

МАТЕМАТИК

Энэ хичээлийн жилд 4 ангилалаар зохиогдоно.

K уралдаан: Энэ нь KöMaL болон ABACUS (Математикийн авъястай сурагчдыг дэмжих байгууллага)-ийн хамтарч зохиодог уралдаан юм. Үүнд зөвхөн ахлах сургуулийн 9-р ангийн сурагчид оролцох боломжтой. Сар бүр 6 оноотой 6 бодлого бодно.

C уралдаан: Хялбар бодлого дасгалууд. Сар бүр 5 оноотой 7 бодлого бодно. Эхний 5 бодлогыг 1-ээс 10 дугаар анги, сүүлийн 5 бодлогыг 11-ээс 12-р ангийн сурагчид бодно. Насны ангилал нь
  • 1-ээс 8-р анги
  • 9 ба 10-р анги
  • 11 ба 12-р анги (Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагчид оролцохгүй. Гүнзгий ангийн сурагчид B ангилалд оролцох).
B уралдаан: Энэ нь KöMaL-ийн уламжлалт уралдаан юм. Сар бүр 9 бодлого бодож уралдана. Хэдэн ч бодолт ирүүлж болох боловч хамгийн их оноо авсан бодолтыг л тооцно.
"K" ба "B" ангилалд нэгэн зэрэг оролцох боломжгүй.
Насны ангилал:
  • 1-ээс 8-р анги
  • 9-р анги
  • 10-р анги
  • 11-р анги
  • 12-р анги
A уралдаан: Сар бүр ахисан түвшиний 3 бодлого бодож уралдана. B ангилалын олимпиадаас хүнд бодлогуудтай, улс болон олон улсын олимпиадад бэлтгэж байгаа сурагчид оролцох боломжтой. Ямар нэг насны ангилал байхгүй болно.

Энэ нийтлэлийг 3890 удаа уншсан.

Уншигчдын сэтгэгдэл