Зуны сургалт 2023

Огноо: 2023-06-29,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан

Бидэнтэй нэгдэж зуныг үр дүнтэй өнгөрүүлээрэй!

Зорилго:

Та өөрийн мэдлэгээ дараагийн шатанд хүргэхэд бэлэн үү? Ахлах ангийн сурагчдад математикийн цогц мэдлэг олгох, бодлого бодох арга техникийг эзэмшүүлэх, улмаар гадаад дотоодын их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэх зорилгоор Интеграл-Онлайн Монгол бодлогын сангаас хоёр дахь удаагаа зуны сургалтыг зохион байгуулж байна.



Сургалтыг хэн зохион байгуулж байгаа вэ?

Хичээлийг МУИС-ын ХШУИС-ын хэрэглээний математикийн тэнхимийн багш, Монголын Математикийн Олимпиадын хорооны дарга Б. Батбаясгалан удирдан явуулна.



Сургалтын мэдээлэл:

  • Хугацаа: 7-р сарын 24-өөс 8-р сарын 18
  • Хичээлийн цаг: 100 цаг
  • Эрчимжүүлсэн: Долоо хоногт 25 цаг
  • Агуулга: Ахлах ангийн сэдвийг бүрэн хамарсан, сонирхолтой
  • Сэдэв: Алгебр, Анализ, Комбинаторик, Магадлал, Статистик, Геометр, Тригонометр
  • Гарын авлага: Гарын авлага, материалаар суралцагчдыг бүрэн хангана
  • Сорилго тестүүд: 7 хоног бүр сорилготой
  • Суралцагчдын тоо: 10-12 сурагч


Төлбөрийн мэдээлэл:

  • Төлбөр: 1,100,000. 7-р сарын 17-ны дотор төлсөн тохиолдолд 1,000,000
  • Дансны дугаар: 5027785888, ХААН банк, Батбаясгалан
  • Урамшуулал: Амжилттай төгссөн сурагчдад дараагийн шатны сургалтад суралцахад төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ


Бүртгүүлэх:

Ирээдүйдээ үнэтэй хөрөнгө оруулах энэхүү боломжийг та бүү алдаарай!

Бүртгүүлэх


Сургалтын талаархи сэтгэгдэл:

"Энэ хүүхдүүд ямар сургалтанд суугаад ингэж сайжирсан бэ?" гэж бусад хүүхдүүдийн эцэг, эхчүүд асууж байна.

- Өвөрхангай аймгаас тус сургалтанд суусан сурагчдын багш


Энэ нийтлэлийг 1645 удаа уншсан.

Уншигчдын сэтгэгдэл