Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Огторгуйн шулууны тэгшитгэл

$\boldsymbol{r}=(2,0,1)+t(-3,3,3)$ ба $\boldsymbol{r}=(1,3,0)+s(1,-1,1)$ хоёр шулууны харилцан байршлыг тодорхойл.

A. Зөвхөн $(-1,3,4)$ цэгт огтлолцоно   B. Давхцсан   C. Солбисон   D. Параллел   E. $(1,3,0)$ цэгт огтлолцоно  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 36.36%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $\vec{s_1}=(-3,3,3)$, $\vec{s_2}=(1,-1,1)$ чиглүүлэгч векторууд нь $\dfrac{-3}{\phantom{-}1}=\dfrac{\phantom{-}3}{-1}\neq\dfrac{3}{1}$ тул параллел биш байна.
Бодолт: Чиглүүлэгч векторууд нь параллел биш тул огтлолцсон эсвэл солбисон байна. $\left\{\begin{array}{c} 2-3t=1+s\\ 3t=3-s\\ 1+3t=s \end{array}\right.$ систем тэгшитгэлийн хоёр ба гуравдугаар тэгшитгэлээс $t=\dfrac13$, $s=2$ гэж гарна. Гэвч энэ үед эхний тэгшитгэл $$2-3\cdot\dfrac13\neq1+2$$ тул системийн шийд болох $s$, $t$ тоонууд олдохгүй. Иймд өгөгдсөн шулуунууд ерөнхий цэггүй ба параллел биш тул солбисон шулуунууд болно.

Сорилго

Огторгуй дахь вектор нэмэлт  Аналитик геометр  Шулууны тэгшитгэл  Огторгуй дахь вектор нэмэлт тестийн хуулбар  Огторгуй дах шулууны тэгшитгэл  Шулууны тэгшитгэл, шулууны хоорондох өнцөг  Математик ЭЕШ  Математик ЭЕШ 

Түлхүүр үгс