Монгол Бодлогын Сан

Нийт математик сонирхогч багш, оюутан, сурагчдын математик боловсролыг дээшлүүлэх зорилгоор энэхүү бодлогын санг санаачлан хөгжүүлж байна. Тус бодлогын санд гадаад, дотоодын их дээд сургуулийн элсэлтийн шалгалт, математикийн олимпиадын чиглэлээр нийт 10 мянга орчим бодлого байгаагаас ихэнхи нь бодолт заавартай болсон. Цаашид бид бодлогын сангаа ЕБС-ийн шинэчлэгдсэн хөтөлбөрт тохируулах, дээд математикийн чиглэлээр өргөжүүлэх, бодолт заавар зэргээ улам сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

Манай багш нар

Үүсгэн байгуулагч. Балхүүгийн Батбаясгалан,
1995-1999 онд МУИС-ийн математикийн ангид суралцаж төгссөн. Унгар улсын ELTE, Япон улсын KEIO их сургуулиудад дискрет математик, комбинаторикийн чиглэлээр суралцаж байсан, 2003-2011 онд МУИС-ийн МКС-д багш, 2012 оноос Интеграл Онлайн ХХК-ийн үүсгэн байгуулж бодлогын сан болон веб программын хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байна. 1995 онд зохиогдсон Монголын математикийн XXXI олимпиадын аварга, Монголын математикийн олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүн. 2017 онд ЭЕШ-ийн шалгалтын материалд экспертээр, 2018 онд математикийн шинэчилсэн цөм хөтөлбөрийн сургагч багшаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос МУИС-ийн ХШУИС-ийн хэрэглээний математикийн тэнхимд багш, Монголын Математикийн Олимпиадын хороо ТББ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Доктор Дагвагийн Даянцолмон,
МУИС-ийн математикийн тэнхимийн багш. 1995 онд Архангай аймагт болсон ММО-31-ийн хүрэл медальтай, 2014 онд Япон улсын Хоккайдогийн Их сургуульд математикийн ухааны доктор цол хамгаалсан.
Доктор Түмэнбаярын Хулан,
МУИС-ийн математикийн тэнхимийн багш. ММО-ийн алт, мөнгө, 2 хүрэл медальтай, 1996 онд Энэтхэг улсад зохиогдсон ОУМО-аас хүрэл медаль, 1997 он Аргентин улсад зохиогдсон ОУМО-аас мөн хүрэл медаль хүртсэн. ОУМО-аас хос медаль хүртсэн Монголын анхны сурагч, 2017 онд Япон улсын Токио Метрополитан их сургуульд математикийн ухааны доктор цол хамгаалсан.
АБТА Доржийн Алтангэрэл,
Шинэ Монгол Ахлах сургуулийн математикийн багш. Математикийн ухааны магистр цолтой. ММО-ын багш нарын ангилалд мөнгө, хүрэл медаль, Улаанбаатар хотын математикийн олимпиадын алт, мөнгө, хүрэл медаль, Баянзүрх дүүргийн 12 удаагийн аварга. Шавь О. Мишээл нь IMO-гоос алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Заах ур чадварын мэргэжлийн уралдааны улсын аварга. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой. Боловсролын магистр цолтой.

Хаяг

Түшээ дээд сургуулийн байр 308 тоо (Хүүхдийн урлан бүтээх төвийн замын эсрэг талд)