Хот хоорондын 40-р уралдаан, Намрын уралдаан, бэлтгэл даваа, XI-XII анги, 12-р анги
Бодлогын тоо: 5 Хугацаа: 240 мин
1. Зөв таван өнцөгт дотор байрлуулсан хэрчим нь таван өнцөгтийн бүх оройгоос ижил өнцгөөр харагддаг байж болох уу? ($A$ цэгээс $XY$ хэрчмийн харагдах өнцөг гэдэг нь $\angle XAY$ өнцөг юм.)
(3 оноо)
(3 оноо)
2. $1,2,3,\dots,2n$ тоонуудыг $2$, $2$-оор нь хос болгон хувааж, хос тус бүрийн $2$ тооны нийлбэрийг боджээ. Ямар натурал $n$ тооны хувьд олсон бүх нийлбэрүүдийн үржвэр нь бүтэн квадрат тоо гарч болох вэ?
(4 оноо)
(4 оноо)
3. Хурц $A$ өнцөгтэй $ABCD$ параллелограммын $AB$ тал дээр $N$ цэгийг $CN=AB$ байхаар сонгож авчээ. $CBN$ гурвалжныг багтаасан тойрог $AD$ шулууныг шүргэдэг бол шүргэх тэр цэг нь $D$ цэг байхыг харуул.
(4 оноо)
(4 оноо)
4. Бүх цифр нь ялгаатай есөн оронтой тоог сайхан тоо гэж нэрлэе. 37-д хуваагддаг сайхан тоонууд 2018-аас цөөнгүй олдохыг харуул.
(5 оноо)
(5 оноо)
5. Бат $100\times 50$ хэмжээтэй шатрын хөлөг дээр бие биеэ идэхгүй $500$ ширхэг ноён байрлуулах болжээ. Харин Цэцэг $100\times100$ хэмжээтэй шатрын хөлгийн зөвхөн цагаан өнгийн буудлууд дээр бие биеэ идэхгүй байхаар $500$ ширхэг ноён байрлуулах болжээ. Хэн нь илүү олон боломжтой вэ?
(5 оноо)
(5 оноо)