Эхлэл, 3-р анги
Бодлогын тоо: 4 Хугацаа: 90 мин
1. Жингээрээ ялгаатай хэдэн ачааны жин нийт 500 кг болно. Хамгийн хөнгөн 10-н ачааны жин 200 кг ба хамгийн хүнд 6-н ачааны жин 145 кг бол энд хэдэн ачаа байгаа вэ?
2. 0, 1, 2, 3, 4, 5 цифрүүдээс бүтсэн 2 оронтой бүх тооны нийлбэрийг ол.
3. 10-аас 1000 хүртэлх натурал тоонууд дотор яг 2 цифр нь ижил байх тоо хэчнээн бэ?
4. Өөрийнхөө цифр бүрд хуваагддаг, ялгаатай цифртэй бүх 2 оронтой тоог ол.