Эхлэл, 6-р анги
Бодлогын тоо: 4 Хугацаа: 90 мин
1. Бодлого бүр $7$ оноотой $4$ бодлого бодох олимпиадад сурагчид, багш нар оролцов. Хөвгүүдийн дундаж оноо $20$, охидын дундаж оноо $18$, багш нарын дундаж оноо $15$, хүүхдүүдийн дундаж оноо $19$, нийт оролцогчидын дундаж оноо $17.25$ гарсан ба $970$-аас олон, $1000$-аас цөөн оролцогч байсан бол хэдэн багш байсан бэ?
2. $1!+2!+3!+\cdots+100!$ үйлдлийг гүйцэтгэхэд гарах тооны сүүлээсээ 2 дахь цифрийг ол.
3. 5 тамирчин уралдаанд хэдэн янзаар байр эзэлж болох вэ? (Тамирчид зэрэг нэг байр эзэлж болно. Жишээ нь: 2 тамирчин I байр, 1 тамирчин II байр, 2 тамирчин III байр эзэлж болно.)
4. Бүх талаа 4 удаа огтолдог битүү тахир шугам байгуул.