Бага сунгаа VI,6-р анги
Бодлогын тоо: 4 Хугацаа: 120 мин
1.Олимпиадад 10, 11, 12, 13 насны нийт 23 сурагч оролцов. Тэдний насний нийлбэр 253-тай тэнцүү бөгөөд 12 настнуудын тоо нь 13 настны тооноос 1.5 дахин олон байсан бол 12 настай хэдэн хүүхэд оролцсон бэ?
2.Аав, хүү хоёр жимсны чанамал хувааж иджээ. Аав хүүгээс $40\%$-аар бага халбагдсан бөгөөд түүний халбага нь хүүгийн халбаганаас $15\%$ том байсан бол аав нийт чанамалын хэдэн хувийг идсэн бэ?
3.$x$, $y$, $z$, $t$ нь 0-ээс ялгаатай, мөн харилцан анхны цифрүүд болог. $\overline{xyzt}$ тооны бүх боломжит сэлгэмэлүүдийн нийлбэр $\overline{xxxx}$ тооноос 10 дахин их байх бүх $\overline{xyzt}$ тоог ол.
4.$7\times 7$ хэмжээтэй квадратыг $3$ ширхэг $1\times 1$ квадратаас тогтох булан дүрс ба $5$ ширхэг $1\times1$ квадратаас тогтох хэрээс дүрсүүдээр хийсэн бол хэрээс дүрс хамгийн олондоо хэд орсон байж болох вэ?
хэрээс дүрс,
булан дүрс.
хэрээс дүрс,
булан дүрс.