Сайн гараа, 2019,10-р анги
Бодлогын тоо: 4 Хугацаа: 180 мин
1.Натурал тооны квадрат хамгийн олондоо тэгээс ялгаатай хэдэн ижил цифрээр төгсөж болох вэ?
2.$\omega_1$ тойрог өгчээ. $\omega_1$ тойргийн $A$ цэг дээр төвтэй $\omega_2$ ба $\omega_3$ тойргууд $\omega_1$ тойргийг харгалзан $B$, $C$ ба $D$, $E$ цэгүүдээр огтолно. $BD$ шулуун $\omega_2$ тойргийг $F$ цэгээр огтолдог бол $DF=BE$ гэж батал.
3.$\{1,2,\ldots,2019\}$ тоонуудаас тогтох олонлогийн бүх хоосон биш дэд олонлогийг авч тоонуудын нь урвуунуудын үржвэрийг олов. Эдгээр бүх үржвэрүүдийн нийлбэрийг ол.
4.$5\times 5$ хүснэгтийн баруун дээд булангаас эхлэн бүх нүдний ирмэгийг ядаж нэг удаа дайрсан замын урт хамгийн багадаа хэд байх вэ? Нэг ирмэгийн урт 1.