2019 оны ЭЕШ-ийн сорилго №2
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан
Интеграл-Онлайн ХХК нь 2013 оноос хойш онлайн сургалт, онлайн сорилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид математик боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, математик сургалтыг дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Энэ ажлын хүрээнд Монгол Бодлогын Сан-г бүрдүүлж ажиллаж байгаа билээ. Одоогоор манай бодлогын санд ЭЕШ, Японы засгийн газрын тэтгэлэгийн шалгалт, олимпиад гээд төрөл бүрийн нийт 10,000 гаруй бодлого ороод байна. Бодлого бүрийг аль болох заавар, бодолтын хамт оруулж байгаа тул багш сурагчид бие даан ашиглах боломжтой юм.
Бид бодлогын сангаа эргэлтэд оруулах зорилгоор жил бүр нийтийг хамарсан сорилго зохион байгуулж байгаа бөгөөд 2018 онд давхардсан тоогоор 6000 гаруй сурагч манай сорилгуудад хамрагдсан.
Энэ удаагийн сорилгыг Интеграл-Онлайн сургалтын төвийн багш Б. Батбаясгалан зохиов. Сорилгын хугацаа 100 мин.
Энэ удаагийн сорилгыг бид дараах зорилгоор зохион байгуулж байна:- Монгол Бодлогын Сан сайтыг сурталчилах;
- Cурагчдын 2019 оны ЭЕШ-ийн дүнг урьдчилсан байдлаар тодорхойлох;
- Нийт сурагчдын мэдлэгийн түвшинг тогтоох;
- Сорилгын дүнд анализ хийн цаашид хэвлүүлэх ном, сурах бичиг, онлайн сургалтын программдаа ашиглах.
Бид таны ирүүлсэн мэдээллийг өөр гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Зөвхөн өөрсдийн дотоод хэрэгцээнд зориулж ашиглана.
Сорилгын дүнг илгээх, дүнг засахСорилгуудыг түлхүүргүйгээр тараасан тул багш нар сурагчдынхаа дүнг тусгай бэлтгэсэн Excel файлд (answersheet1344.xls, answersheet1346.xls) нэгтгэж ДҮН ОРУУЛАХ хуудсаар дамжуулан бидэнд илгээснээр сурагчдынхаа дүнг мэдэх боломжтой болно.
Дүн оруулахад анхаарах зүйлс- Файлын форматыг өөрчлөхгүй байх. Өөрөөр хэлбэр Excel 97-2002 форматаар xls өргөтгөлөөр хадгална.
- jishee.xls файлыг нээж үзэж танилцах. Дүн оруулах хуудаст оруулж шалгуулж үзэх (ногоон өнгийн суурьтай хариултууд зөв хариулт).
- Дүнг зөвхөн тэстийн дугаартай ижил дугаартай Excel файлд оруулах (B2 нүдэнд байгаа дугаар тестийн дугаартай тохирч байх ёстой).
- Дүнг Excel файлын 6-р мөрнөөс эхэлж оруулна.
- Сонгох тестийн хариултыг оруулахдаа латин том үсэг буюу A, B, C, D, E үсгүүдийг ашиглана. Жижиг үсгээр, эсвэл крилл үсэг оруулсан тохиолдолд хариултыг буруу гэж тооцохыг анхаар!!!
- Нөхөх тестийн хувьд бодлогын дугаар болон 5-р мөрөнд байгаа үсэгт тохирох хариултыг тоо болон тэмдэгтүүдийн дунд зай, таслал оруулахгүйгээр бичнэ.
- Хүснэгтийн 6-р мөрнөөс өмнөх хэсэгт нэмж ямар нэг мэдээлэл оруулахгүй, засахгүй байх.
- Хүснэгтэд шинээр багана нэмэхгүй байх. Шаардагатай тохиолдолд жишээ хуудсанд үзүүсний адилаар овгийн хэсгийг ашиглана уу.
- Дүнг амжилттай upload хийсэн тохиолдолд таны сурагчдын дүнг зассан Excel файл автоматаар татагдана.
Сорилгын дүнг 2019 оны 2-р сарын 20-оос 3-р сарын 6-ны дотор илгээнэ. Үүний дараа бид дүнг нэгтгэж, хэмжээст оноо бодох хүснэгтийг www.integral.mn сайтын мэдээний хэсэгт оруулна.
Бодлогуудын бодолт заавар харахБид сорилгуудаа сайтынхаа гишүүдэд зориулан 3-р сарын 7-ноос эхлэн нээлттэй тавих тул манай гишүүд үнэ төлбөргүйгээр бодолт харах боломжтой. Гишүүнээр элсэх талаар эндээс мэдээлэл аваарай!
Ашиглах нөхцөл, Оюуны өмчТус сорилго нь Интеграл-Онлайн ХХК-ийн өмч бөгөөд бидний тараасан хэлбэрээс өөр хэлбэрээр хувилан тараах, ном сурах бичигт оруулахыг хатуу хориглоно.
Уншигчдын сэтгэгдэл
Sain bnu? Soril ih onovchtoi sanagdlaa yesh boltol iim soriluud sar bur hiij bolohuu?
Sn bnu bodoltoo hezee oruulah ve?
soriliiin hariugaa yaj harah be
Сорилгийн хариунууд гарсан. Багш нар өөрийн илгээсэн файлээ нэртэй цэсний сорилгын дүнгээс хараарай.