ЭЕШ-ийн үнэ төлбөргүй бэлтгэл

Огноо: 2020-01-29,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан

Нийт математик сонирхогч багш, оюутан, сурагчдын математик боловсролыг дээшлүүлэх зорилгоор Монгол бодлогын санг санаачлан хөгжүүлж байна. Тус бодлогын санд гадаад, дотоодын их дээд сургуулийн элсэлтийн шалгалт, математикийн олимпиадын чиглэлээр нийт 10 мянга орчим бодлого байгаагаас ихэнхи нь бодолт заавартай болсон.

БНХАУ-ын Ухан хотод гарсан гоц халдварт өвчний улмаас тогтоосон хол хорионы улмаар ЕБС-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгааг харгалзан Монгол Бодлогын Сан сайт ЭЕШ-ийн бэлтгэлийн программаа 3-р сарын 2-ны өдөр хүртэл ямар нэг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар боллоо. Та бүхэн ЭЕШ БЭЛТГЭЛ цэсээр орон ЭЕШ-даа бэлдээрэй.

Монгол бодлогын сан


Энэ нийтлэлийг 13740 удаа уншсан.

Уншигчдын сэтгэгдэл