Зуны сургалт 2023
Огноо: 2023-06-29,
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан
Нийтэлсэн: Балхүүгийн Батбаясгалан
Бидэнтэй нэгдэж зуныг үр дүнтэй өнгөрүүлээрэй!
Зорилго:
Та өөрийн мэдлэгээ дараагийн шатанд хүргэхэд бэлэн үү? Ахлах ангийн сурагчдад математикийн цогц мэдлэг олгох, бодлого бодох арга техникийг эзэмшүүлэх, улмаар гадаад дотоодын их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэх зорилгоор Интеграл-Онлайн Монгол бодлогын сангаас хоёр дахь удаагаа зуны сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг хэн зохион байгуулж байгаа вэ?
Хичээлийг МУИС-ын ХШУИС-ын хэрэглээний математикийн тэнхимийн багш, Монголын Математикийн Олимпиадын хорооны дарга Б. Батбаясгалан удирдан явуулна.
Сургалтын мэдээлэл:
- Хугацаа: 7-р сарын 24-өөс 8-р сарын 18
- Хичээлийн цаг: 100 цаг
- Эрчимжүүлсэн: Долоо хоногт 25 цаг
- Агуулга: Ахлах ангийн сэдвийг бүрэн хамарсан, сонирхолтой
- Сэдэв: Алгебр, Анализ, Комбинаторик, Магадлал, Статистик, Геометр, Тригонометр
- Гарын авлага: Гарын авлага, материалаар суралцагчдыг бүрэн хангана
- Сорилго тестүүд: 7 хоног бүр сорилготой
- Суралцагчдын тоо: 10-12 сурагч
Төлбөрийн мэдээлэл:
- Төлбөр: 1,100,000. 7-р сарын 17-ны дотор төлсөн тохиолдолд 1,000,000
- Дансны дугаар: 5027785888, ХААН банк, Батбаясгалан
- Урамшуулал: Амжилттай төгссөн сурагчдад дараагийн шатны сургалтад суралцахад төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ
Сургалтын талаархи сэтгэгдэл:
"Энэ хүүхдүүд ямар сургалтанд суугаад ингэж сайжирсан бэ?" гэж бусад хүүхдүүдийн эцэг, эхчүүд асууж байна.
- Өвөрхангай аймгаас тус сургалтанд суусан сурагчдын багш
Энэ нийтлэлийг 3503 удаа уншсан.