Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тригонометр функцийн график (1)

Дараах функцийн графикийг зур. Мөн $y=\sin\theta$-ийн график ба хамаарлыг ол.

  1. $y=\sin \theta+1$
  2. $y=\sin(\theta-60^{\circ})$
  3. $y=2\sin\theta$
  4. $y=\sin2\theta$


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Графикийн хувиргалт:
  1. $y=f(x-p)+q$ функцийн график нь $y=f(x)$ функцийн графикийг $x$-тэнхлэгийн дагуу $p$ нэгж, $y$ тэнхлэгийн дагуу $q$ нэгж параллелиар зөөхөд гарна.
  2. $y=k\cdot f(x)$ функцийн график нь $y=f(x)$ функцийн графикийг $y$ тэнхлэгийн дагуу $k$ дахин сунгахад (агшаахад) гарна.
  3. $y=f(hx)$ функцийн график нь $y=f(x)$ функцийн графикийг $x$ тэнхлэгийн дагуу $1/h$ дахин сунгахад (агшаахад) гарна.
  4. $y=f(x)$ функцийн үе $a^{\circ}$ бол $f(hx)$-ийн үе нь $\dfrac{a^{\circ}}{|h|}$ байна.
Тригонометр функцийн графикийг зурахад юуны өмнө
  1. Үеийг олох. $\sin\theta, \cos\theta$ нь $360^\circ$, $\tg\theta$ нь $180^\circ$ үетэй.
  2. Утгын мужийг олох. (Үүнд $-1\leq \sin \theta\leq 1$, $-1\leq \cos\theta\leq1$-ийг ашиглах).
  3. Тэгш функц, сондгой функц эсэхийг тогтоох хэрэгтэй.
Бодолт:
  1. $y=\sin x$ функцийг $y$ тэнхлэгийн дагуу $1$ нэгжээр зөөнө.
  2. $y=\sin (x-60^\circ)$ функцийг $x$ тэнхлэгийн дагуу $60^\circ$ нэгжээр зөөнө.
  3. $y=2\sin x$ функцийг $y$ тэнхлэгийн дагуу $2$ дахин сунгана.
  4. $y=\sin 2x$ функцийг $x$ тэнхлэгийн дагуу $\frac12$ дахин сунгана (2 дахин агшаана).

Сорилго

Функц 

Түлхүүр үгс