Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Параметр агуулсан квадрат тэгшитгэл
(R+8)x2−6x+R=0 тэгшитгэл 2 бодит шийдтэй байх бодит тоо R-ийн утгын мужийг ол.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: D=b2−4ac>0 байна. Квадрат тэгшитгэл тул R+8≠0 байна.
Бодолт: Квадрат тэгшитгэл байхын тулд R+8≠0 буюу R≠−8 байна. Уг квадрат тэгшитгэл хоёр бодит шийдтэй байхын тулд
D=(−6)2−4⋅(R+8)⋅R=−4R2−32R+36>0
байна. Эндээс
R2+8R−9<0⇔−9<R<1
тул −9<R<1 ба R≠−8 байна.
Сорилго
Японы ном, Квадрат тэгшитгэл
Алгебрийн тэгшитгэл - Квадрат тэгшитгэл
Квадрат Тэгшитгэл, Тэнцэтгэл биш 2022-2023 хичээлийн жил