Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2015 D №23

$A$ ба $B$ хотоос нэгэн зэрэг угталцан гарсан хоёр машин 5 цаг явсны дараа зөрж өнгөрөөгүй ба тэдгээрийн хоорондох зай 50 км болсон байв. Хэрэв бүх замыг нэг нь 15 цаг, нөгөө нь 10 цагт туулдаг бол хоёр машины хурдны нийлбэрийг ол.

A. 30 км/цаг   B. 50 км/цаг   C. 20 км/цаг   D. 35 км/цаг   E. 40 км/цаг  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 42.94%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $AB$ хотуудын хоорондох зайг $S$ гэвэл $v_1=\dfrac{S}{15}$, $v_2=\dfrac{S}{10}$ байна.
Бодолт: $S-50=\Big({\dfrac{S}{15}+\dfrac{S}{10}}\Big)\cdot5\Rightarrow S-50=\dfrac{S}{3}+\dfrac{S}{2}\Rightarrow S=300$. $v_1+v_2=\dfrac{300}{15}+\dfrac{300}{10}=50$.

Сорилго

ЭЕШ 2015 D  uguulbertei  2016-06-16  2016-06-17  Тест 12 в 03.23  СОРИЛ 2021_5_5  СОРИЛ 2021_5_5 тестийн хуулбар 

Түлхүүр үгс