Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Тэнцэтгэл бишийн систем
Дараах тэнцэтгэл бишийн системийг бод.
- $\left\{\begin{array}{c} 5x+1\le 8(x+2)\\ 2x-3< 1-(x-5) \end{array}\right.$
- $\left[\begin{array}{c} x+7< 1-2x\\ 6x+2\ge 2 \end{array}\right.$
- $-2x+1<3x+4<2(3x-4)$
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
- $\{$ - хэлбэрийн систем тэнцэтгэл бишийн шийд нь шийдүүдийн огтлолцол буюу системийн бүх тэнцэтгэл бишийн шийд болох тоонуудаас тогтоно.
- $[$ - хэлбэрийн тэнцэтгэл бишийн шийд нь шийдүүдийн нэгдэл буюу системийн ядаж нэг тэнцэтгэл бишийн шийд болох тоонуудаас тогтоно.
- Давхар тэнцэтгэл биш нь үнэндээ систем тэнцэтгэл биш юм.
Бодолт:
-
$$5x+1\le 8(x+2)\Leftrightarrow 5x+1\le 8x+16\Leftrightarrow -3x\le 15\Leftrightarrow x\ge -5$$ ба
$$2x-3< 1-(x-5)\Leftrightarrow 2x-3<1-x+5\Leftrightarrow 3x<9\Leftrightarrow x<3$$
тул шийд нь $-5\le x<3$ байна. Үүнийг $x\in[-5;3[$ гэж бичнэ.

-
$$x+7< 1-2x\Leftrightarrow 3x<-6\Leftrightarrow x>-2$$
эсвэл
$$6x+2\ge 2\Leftrightarrow 6x\ge 0\Leftrightarrow x\ge 0$$
тул шийд нь $-2< x\lor x\ge 0$ байна. Үүнийг $x\in]-\infty;-2[\cup[0;+\infty[$ гэж бичнэ.

- $-2x+1<3x+4<2(3x-4)$ нь
$$-2x+1<3x+4\Leftrightarrow -5x<3\Leftrightarrow x>-\dfrac35$$
ба
$$3x+4<2(3x-4)\Leftrightarrow -3x<-12\Leftrightarrow x>4$$
байх тул $x>4$ буюу $x\in]4;+\infty[$

Сорилго
Тэнцэтгэл биш, зуны сургалт
Шугаман функц, квадрат функц, зуны сургалт
04.1. Тэнцэтгэл биш, зуны сургалт 2023