Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Олонлогийн үйлдлүүд
$U=\{1,2,3,4,5,6,7,8,9,10\}$-ийн $A$, $B$ дэд олонлогуудын хувьд $\overline{A}\cap\overline{B}=\{1,2,5,8\}$, $A\cap B=\{3\}$ , $\overline{A}\cap B=\{4,7,10\}$ бол $A$, $B$, $A\cap\overline{B}$ олонлогуудыг ол.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт: Морганы дүрмээр $\overline{A\cup B}=\overline{A}\cap\overline{B}=\{1,2,5,8\}$ тул $A\cup B=\{3,4,6,7,9,10\}$ ба $B=(A\cap B)\cup(\overline{A}\cap B)$ тул $B=\{3,4,7,10\}$ байна. $A\cup B=B\cup (A\cap\overline{B})$ ба $B$, $A\cap\overline{B}$ нь ерөнхий элементгүй тул $A\cap\overline{B}=A\setminus B=\{6,9\}$ байна.