Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Шугаман функцийн график

Дараах шугаман функцийн графикийг өгөгдсөн мужид байгуулж хамгийн их ба хамгийн бага утгыг ол.

  1. $y=-2x+1\quad(-1\le x\le 2)$
  2. $y=2x-4\quad(0\le x< 3)$


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Шугаман функцийн график нь шулуун гарах тул уг шулуун дээрх 2 цэгийг байгуулахад хангалттай.
Бодолт:
  1. $y=-2x+1$-ийн хувьд $x=-1$ үед $y=-2\cdot(-1)+1=3$, $x=2$ үед $y=-2\cdot 2+1=-3$ байна.
    Графикаас харахад хамгийн их утга нь $x=-1$ үед $3$, хамгийн бага утга нь $x=2$ үед $-3$ байна.
  2. $y=2x-4$-ийн хувьд $x=0$ үед $y=2\cdot 0-4=-4$, $x=3$ үед $y=2\cdot 3-4=2$ байна.
    Графикаас харахад хамгийн бага утга нь $x=0$ үед $-4$, хамгийн их утга байхгүй байна.

Сорилго

Тест9-5  Тест 12 в 03.21  10-р ангийн сургуулийн математикийн сорил 2020-04-06  8-р анги "Шалгалт"  8-р анги "Шалгалт" тестийн хуулбар  8-р анги "Шалгалт" тестийн хуулбар  8-р анги "Шалгалт" тестийн хуулбар  8-р анги "Шалгалт" тестийн хуулбар  integral бусад  Функц  Шугаман функц, квадрат функц, зуны сургалт 

Түлхүүр үгс