Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Шугаман функцийн график

Дараах шугаман функцийн графикийг өгөгдсөн мужид байгуулж хамгийн их ба хамгийн бага утгыг ол.

  1. $y=5x-2\quad(0\le x\le 3)$
  2. $y=-3x+1\quad(-1< x\le 2)$


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт:
  1. $y=5x-2$-ийн хувьд $x=0$ үед $y=5\cdot0-2=-2$, $x=3$ үед $y=5\cdot 3-2=13$ байна.
    Графикаас харахад хамгийн их утга нь $x=3$ үед $13$, хамгийн бага утга нь $x=0$ үед $-2$ байна.
  2. $y=-3x+1$-ийн хувьд $x=-1$ үед $y=-3\cdot (-1)+1=4$, $x=2$ үед $y=-3\cdot 2+1=-5$ байна.
    Графикаас харахад хамгийн бага утга нь $x=2$ үед $-5$, хамгийн их утга байхгүй байна.

Сорилго

Функц 

Түлхүүр үгс