Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Зайлшгүй, хүрэлцээтэй нөхцлүүд
Дараах нөхцлүүд нь зайлшгүй, хүрэлцээтэй, зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцлүүдийн алин болохыг тогтоо. $a$, $b$, $m$, $x$, $y$ нь бодит тоонууд.
- $x=y$ нь $x^2=y^2$ байх.
- $x=3$ нь $x^2-5x+6=0$ байх.
- $\angle A=90^\circ$ нь $\triangle ABC$ нь тэгш өнцөгт гурвалжин байх.
- $xy>0$ нь $x>0$ байх.
- $a\ge 0$ нь $\sqrt{a^2}=a$ байх.
- $a=b$ нь $ma=mb$ байх.
- $x+y>2$ нь $x>1$ ба $y>1$ байх.
- $A$, $B$ олонлогуудын хувьд $a\in A\cup B$ нь $a\in A$ байх.
Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Бодолт байхгүй.