Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Өнцгийн котангес

Тэгш өнцөгт $ABC$, $\measuredangle C=90^\circ$ гурвалжны тэгш өнцгийн оройгоос татсан өндөр $h$, $\measuredangle A=\alpha$, өндрийн суурь $H$ бол $AH=?$

A.$\dfrac{h}{\cos\alpha}$   B.$h\cdot\ctg\alpha$   C.$h\cdot\tg\alpha$   D.$\dfrac{h}{\sin\alpha}$   E.$\dfrac{2h}{\sin2\alpha}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:42.19%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Тэгш өнцөгт гурвалжны хурц өнцгийн налсан катетын уртыг эсрэг орших катетын уртад харьцуулсан харьцаа нь уг өнцгийн котангес байдаг.
Бодолт:$\triangle AHC$ тэгш өнцөгт гурвалжны хувьд $\measuredangle A=\alpha$ байх тул $$\ctg\alpha=\dfrac{AH}{CH}\Rightarrow AH=CH\cdot\ctg\alpha=h\cdot\ctg\alpha$$ байна.

Сорилго

2017-05-29, 2024-11-13  Сорилго 1  Гурвалжны өндөр 

Түлхүүр үгс