Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2011 C №23

Санамсаргүйгээр 2 оронтой тоо сонгон авахад тэр тоо

  1. 4 ба 5-д хуваагддаг байх магадлал $\dfrac{2}{\fbox{ab}}$
  2. 5-д хуваагддаггүй байх магадлал $\dfrac{\fbox{c}}{\fbox{d}}$.

ab = 45
cd = 45

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 31.85%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Шууд боломжуудыг тоолоод магадлалын сонгодог тодорхойлолт ашигла.
Бодолт: Нийт $99-9=90$ ширхэг 2 оронтой тоо байгаа.
  1. 4 ба 5-д хуваагддаг 2 оронтой тоонууд нь 20, 40, 60, 80 тул магадлал нь $\dfrac{4}{90}=\dfrac{2}{45}$.
  2. Дараалсан 90 ширхэг натурал тоон 18 нь 5-д хуваагдана. Иймд хуваагдахгүй нь $90-18=72$ ба 5-д хуваагдахгүй байх магадлал нь $\dfrac{72}{90}=\dfrac{4}{5}$ байна.

Сорилго

2017-05-31  ЭЕШ 2011 C  magadlal  ЭЕШ магадлал  Сорилго 1  Сонгодог магадлал 

Түлхүүр үгс