Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2011 C №12
$(x^2-9)\sqrt{x-2}=0$ тэгшитгэлийг бод.
A.$\{-3;2\}$ B.$\{-3;3\}$ C.$\{-3;2;3\}$ D.$\{2;3\}$ E.$\{2\}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:37.08%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Тодорхойлогдох мужийг анхаараарай!
Харьцангуй хялбархан тэгшитгэл тул шийдийг шууд шалгаад бодсон ч болох юм.
Харьцангуй хялбархан тэгшитгэл тул шийдийг шууд шалгаад бодсон ч болох юм.
Бодолт:$(x^2-9)\sqrt{x-2}=0$ тэгшитгэлийн тодорхойлогдох муж нь $x-2\ge 0$ байна.
$$\color{red}{ab=0\Leftrightarrow a=0\text{ эсвэл }b=0}$$ тул $(x^2-9)\sqrt{x-2}=0\Leftrightarrow x^2-9=0$ эсвэл $\sqrt{x-2}=0$ байна (тодорхойлогдох муждаа!). Эхний тэгшитгэл $x_1=3$, $x_2=-3$ (тодорхойлогдох мужид орохгүй); хоёр дахь тэгшитгэл $x=2$ гэсэн шийдтэй. Иймд тэгшитгэлийн шийдүүд нь $\{2,3\}$ байна.