Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Хамтын ажил
Усан бассейныг дүүргэх хоёр хоолой ажилладаг. Эхний хоолойг $10$ минут, хоёрдугаар хоолойг $20$ минут ажиллуулбал бассейн дүүрнэ. Харин эхний хоолойг $5$ минут, хоёрдугаар хоолойг $15$ минут ажиллуулахад бассейнын $\dfrac{3}{5}$ нь дүүрнэ. Тэгвэл тус бүрд нь ажиллуулахад нэгдүгээр хоолой $\dfrac{\fbox{ab}}{\fbox{c}}$ минут, хоёрдугаар хоолой $\fbox{de}$ минутад бассейныг дүүргэнэ.
abc = 503
de = 50
Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 31.36%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Эхний хоолойг $5$ минут, хоёрдугаар хоолойг $10$ минут ажиллуулахад бассейны хагас нь дүүрнэ. Иймд хоёрдугаар хоолойг $5$ минут ажиллуулахад бассейны $\dfrac35-\dfrac12=\dfrac{1}{10}$ хэсэг дүүрнэ.
Бодолт: Эхний хоолойг $10$ минут, хоёрдугаар хоолойг $20$ минут ажиллуулбал бассейн дүүрнэ. Иймд эхний хоолойг $5$ минут, хоёрдугаар хоолойг $10$ минут ажиллуулахад бассейны хагас нь дүүрнэ. Эндээс хоёрдугаар хоолойг $5$ минут ажиллуулахад бассейны $\dfrac35-\dfrac12=\dfrac{1}{10}$ хэсэг дүүрэх тул 50 минутад хоёрдугаар хоолой бассейныг дүүргэнэ. Хоёрдугаар хоолойг $20$ минут ажиллуулбал бассейны $\dfrac{20}{5}\cdot\dfrac{1}{10}=\dfrac25$ хэсэг дүүрнэ. Эндээс $10$ минутанд эхний хоолой бассейны $1-\dfrac{2}{5}=\dfrac35$ хэсгийг дүүргэнэ. Иймд $10:\dfrac{3}{5}=\dfrac{50}{3}$ минутад нэгдүгээр хоолой бассейныг дүүргэнэ.