Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Арифметик прогрессийн ялгавар
$a_7=24$, $a_{12}=54$ байх арифметик прогрессийн ялгавар хэдтэй тэнцүү байх вэ?
A. $4$
B. $6$
C. $8$
D. $1.5$
E. $5$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 96.77%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Арифметик прогрессийн $n$-р гишүүнийг олох томьёо $a_n=a_1+(n-1)d$. Тухайн тохиолдолд $a_7=a_1+6d$, $a_{12}=a_1+11d$ байна.
Бодолт: $a_7=a_1+6d$, $a_{12}=a_1+11d$-ийн ялгавар нь $a_{12}-a_7=11d-6d$ ба эндээс $54-24=5d\Rightarrow d=6$ болно.