Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Дээлний даавуу

40 м даавуугаар хүүхдийн 8, том хүний 6 дээл оёжээ. Хүүхдийн дээлэнд 2 м даавуу ордог бол том хүний дээлэнд хэдэн метр даавуу ордог вэ?

A.$\dfrac{14}{3}$   B.$4$   C.$4.6$   D.$\dfrac{19}{3}$   E.$3$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:81.40%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Хүүхдийн дээл хийхэд нийт хэдэн метр даавуу ашигласан бэ?

Том хүний дээл хийхэд нийт хэдэн метр даавуу ашигласан бэ?
Бодолт:Хүүхдийн дээл хийхэд нийт $2\cdot 8=16$ метр даавуу ашигласан. Иймд том хүний дээл хийхэд нийт $40-16=24$ метр давуу ашигласан. 6 дээл хийхэд 24 метр даавуу ашигласан тул нэг том хүний дээлэнд $\dfrac{24}{6}=4$ метр давуу ордог.

Сорилго

2017-06-12  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс