Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2015 A №23
$A$ ба $B$ хотоос нэгэн зэрэг угталцан гарсан хоёр машин 4 цаг явсны дараа зөрж өнгөрөөгүй ба тэдгээрийн хоорондох зай 80 км болсон байв. Хэрэв бүх замыг нэг нь 16 цагт, нөгөө нь 8 цагт туулдаг бол хоёр машины хурдны нийлбэрийг ол.
A.30 км/цаг B.20 км/цаг C.40 км/цаг D.50 км/цаг E.60 км/цаг
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:33.42%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$AB$ хотуудын хоорондох зайг $S$ гэвэл $v_1=\dfrac{S}{16}$, $v_2=\dfrac{S}{8}$ байна.
Бодолт:$S-80=\Big({\dfrac{S}{16}+\dfrac{S}{8}}\Big)\cdot4\Rightarrow S-80=\dfrac{S}{4}+\dfrac{S}{2}\Rightarrow S=320$. $$v_1+v_2=\dfrac{320}{16}+\dfrac{320}{8}=20+40=60$$
Сорилго
ЭЕШ 2015 A uguulbertei hw-56-2016-06-15 ЭЕШ өгүүлбэртэй бодлогууд ЭЕШ 2015 A alias Тест 12 в 03.18 ЭЕШ 2015 A тестийн хуулбар Даалгавар 3