Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

5 эсвэл 6 орсон 3 оронтой тоонууд

Аравтын бичлэгт нь 5 ба 6-ийн цифрийн ядаж нэг нь орсон 3 оронтой тоо хэчнээн байх вэ?

A.$448$   B.$452$   C.$252$   D.$400$   E.$300$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:45.35%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Нийт гурван оронтой тооны тооноос 5 ба 6 цифр агуулаагүй тоонуудын тоог хас. $$|A|=|U|-|\overline{A}|$$
Бодолт:Гурван оронтой тооны зуутын орны цифр нь 0-ээс ялгаатай тул 9 янз, аравтын болон нэгжийн орны цифрүүдийг тус бүр 10, 10 янзаар сонгож болох тул нийт $9\cdot 10\cdot10=900$ ширхэг 3 оронтой тоо байна.

Хэрвээ 5 ба 6-ийн цифр ороогүй бол зуутын орны цирийг 7 янзаар, аравтын болон нэгжийн орны цифрүүдийг тус бүр 8, 8 янзаар сонгож болох тул нийт $7\cdot8\cdot8=448$ ширхэг 3 оронтой тоонд 5 ба 6-ийн цифр орохгүй. Иймд $900-448=452$ ширхэг 3 оронтой тоонд 5 ба 6-ийн цифрийн ядаж нэг нь агуулагдана.

Сорилго

2017-08-16  hw-58-2016-06-02  combinatorics  2016-06-04  12 в 2.29  2020-05-06  комбинаторик 2  Нийлбэрийн зарчим  Комбиторик ба магадлал  магадлал 

Түлхүүр үгс