Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Хоёр улаан бөмбөг
Хайрцагт 10 улаан, 5 хөх бөмбөг байв. Санамсаргүйгээр хоёр бөмбөг гаргаж ирэхэд хоёулаа улаан байх магадлалыг ол.
A. $\dfrac{1}{5}$
B. $\dfrac13$
C. $\dfrac12$
D. $\dfrac37$
E. $\dfrac47$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 49.18%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Улаан бөмбөгүүд нь $A=\{a_1,\dots,a_{10}\}$, хөх бөмбөгүүд нь $B=\{b_1,\dots,b_5\}$ гээд $A\cup B$ олонлогоос 2 элемент сонгоно. Хоёр улаан бөмбөг гарч ирэх боломжийн тоо нь $A$ олонлогоос 2 элемент сонгох боломжийн тоо байна.
Бодолт: Хоёр улаан бөмбөг гарч ирэх боломжийн тоо нь $C_{10}^2=\dfrac{10\cdot 9}{2}=45$, хоёр бөмбөг сонгох боломжийн тоо нь $C_{15}^2=\dfrac{15\cdot 14}{2}=105$ байна.
Иймд гарч ирсэн 2 бөмбөг хоёулаа улаан байх магадлал $$\dfrac{45}{105}=\dfrac37.$$
Иймд гарч ирсэн 2 бөмбөг хоёулаа улаан байх магадлал $$\dfrac{45}{105}=\dfrac37.$$
Сорилго
2017-08-17
06-05 -15
06-05 -15
06-05 -15 тестийн хуулбар
06-05 -15 тестийн хуулбар
Сонгодог магадлал
МАГАДЛАЛ
магадлал