Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2007 A №20
$y=2+x+x^2-x^3$ функцийн графикийн абсцисс тэнхлэгийг огтлох цэгт нь татсан шүргэгч шулууны тэгшитгэлийг ол.
A.$y=7x+14$ B.$y=-7x+14$ C.$y=-7x-14$ D.$y=7x-14$ E.$y=-7x+2$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:15.18%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$(x_0,f(x_0))$ цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэл
$$y=f^\prime(x_0)(x-x_0)+f(x_0)$$
байдаг.
$$y^\prime=(2+x+x^2-x^3)^\prime=1+2x-3x^2$$
байна.
Абсцисс тэнхлэгийг огтлох цэг нь $2+x+x^2-x^3=0$ тэгшитгэлийн шийд байна. Куб тэгшитгэлийг бодох ерөнхий арга байхгүй тул бүхэл шийдийг олохдоо сул гишүүний бүхэл хуваагч дотроос хайдаг.
Абсцисс тэнхлэгийг огтлох цэг нь $2+x+x^2-x^3=0$ тэгшитгэлийн шийд байна. Куб тэгшитгэлийг бодох ерөнхий арга байхгүй тул бүхэл шийдийг олохдоо сул гишүүний бүхэл хуваагч дотроос хайдаг.
Бодолт:$2$-ийн хуваагч нь $\pm1$, $\pm2$ бөгөөд эдгээрээс $$2+2+2^2-2^3=0$$
тул $x=2$ нь шийд болж болно.
$2+x+x^2-x^3=-(x-2)(x^2+x+1)$ ба $x^2+x+1=0$ тэгшитгэл шийдгүй тул $y=2+x+x^2-x^3$ функцийн график $OX$ буюу абсцисс тэнхлэгийг зөвхөн $(2,0)$ цэгт огтлоно. Уламжлалын $x=2$ цэг дээрх утга нь
$$1+2x-3x^2\Big|_{x=2}=1+2\cdot 2-3\cdot 2^2=-7$$
Тул шүргэгчийн тэгшитгэл нь
$$y=-7(x-2)+0=-7x+14$$
байна.

Заавар:Шүргэгч шулуун мөн адил цэгт $OX$ тэнхлэгийг огтлохыг ашиглан шийдийг хариунаас ол.
Бодолт:
Сорилго
ЭЕШ 2007 A hw-81-2017-02-22 сорил тест уламжлалын хэрэглээ Уламжлал Уламжлал 2021-2 ЭЕШ 2007 A тест Xолимог тест 3 Уламжлал шүргэгч нормалын тэгшитгэл Ulamjlal hereglee