Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2012 B №22

$A=\sqrt[3]{100-51\sqrt{3}}+\sqrt[3]{26+\sqrt{27}}-0.1(3)$ бол

  1. $\sqrt[3]{100-51\sqrt{3}}=\fbox{a}-\sqrt{\fbox{b}}$
  2. $\sqrt[3]{26+5\sqrt{27}}=\fbox{c}+\sqrt{\fbox{b}}$
  3. $0.1(3)=\dfrac{2}{\fbox{de}}$ байх тул
  4. $A=\dfrac{\fbox{fq}}{\fbox{de}}$ байна.

ab = 43
c = 2
de = 15
fg = 88

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 27.33%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: 1,2-д $b=3$ гэж үзээд $a$, $c$ тоонуудыг хайж олох нь ихэнхи тохиолдолд хялбар байдаг. Иймэрхүү бодолт нь хэдийгээр бүрэн гүйцэд бодолт биш боловч бодлогын шийдийг хялбар аргаар хурдан олох давуу тал олгодог. Бидний зорилго маань бодлогын нөхцлийг хангах $a$, $b$, $c$ тоонуудыг олох гэдгийг санаарай!

3-д $$1=0.(9)\Rightarrow \dfrac13=0.(3)\Rightarrow \dfrac{1}{30}=0.0(3)$$ болохыг ашигла.
Бодолт:
  1. $b=3$ гэж үзвэл $\sqrt[3]{100-51\sqrt{3}}=a-\sqrt{3}$ болох ба тэнцэлийн 2 талыг куб зэрэгт дэвшүүлж тэнцүүлбэл $$100-51\sqrt{3}=(a-\sqrt3)^3=a^3-3a^2\sqrt3+3a\cdot(\sqrt3)^2-3\sqrt3\Rightarrow$$ $$a^3+9a=100,\quad 3a^2+3=51$$ байх $a$ тоог хайна. $a=4$ бодлогыг нөхцлийг хангахыг олоход төвөгтэй биш. Нэгэнт бодлогын шийд олдсон тул өөр $b$-ийн утгыг шалгах шаардлагагүй.
  2. $\sqrt[3]{26+5\sqrt{27}}=c+\sqrt{3}$ өмнөхийн адилаар тэнцэлийн 2 талыг куб зэрэгт дэвшүүлж тэнцүүлбэл $$26+15\sqrt3=(c+\sqrt3)^3=c^3+3c^2\sqrt3+3c\cdot(\sqrt3)^2+3\sqrt3\Rightarrow$$ $$c^3+9c=26,\quad 3c^2+3=15$$ байх $c$ тоог хайна. Өмнөхийн адилаар $c=2$ гэж гарах нь ойлгомжтой.

  3. $0.0(3)=\dfrac1{30}$ тул $0.1(3)=0.1+\dfrac{1}{30}=\dfrac{3}{30}+\dfrac{1}{30}=\dfrac{2}{15}$ байна.
  4. $A=(4-\sqrt3)+(2+\sqrt3)-\dfrac{2}{15}=6-\dfrac{2}{15}=\dfrac{88}{15}$ байна.

Сорилго

2017-08-27  ЭЕШ 2012 B  hw-1-2016-04-14  2016-12-14  12-р анги  ankhaa6  4.1  эеш  ЭЕШ-ын бэлтгэл  ЭЕШ-ын бэлтгэл тестийн хуулбар  Бодит тоо-2  Тоо тоолол 2  сорил1  ЭЕШ-ын бэлтгэл 12a --1  12 анги  Тооны онол №2  алгебр  Тоо тоолол Бодит тоо бүхэл тоо  Тоо тоолол Бодит тоо бүхэл тоо  ААТТШ  ААТТШ тестийн хуулбар  ААТТШ тестийн хуулбар тестийн хуулбар  Тоон олонлог зэрэг язгуур  Тоон олонлог зэрэг язгуур  Тоон илэрхийлэл - Бодит тоо- Тоон илэрхийлэл  ААТТШ  Математик ЭЕШ  ААТТШ тестийн хуулбар  Тоо тоолол 6 

Түлхүүр үгс