Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2015 B №23
$A$ ба $B$ хотоос нэгэн зэрэг угталцан гарсан хоёр машин 3 цаг явсны дараа зөрж өнгөрөөгүй ба тэдгээрийн хоорондох зай 140 км болсон байв. Хэрэв бүх замыг нэг нь 16 цаг, нөгөө нь 8 цагт туулдаг бол хоёр машины хурдны нийлбэрийг ол.
A. 30 км/цаг
B. 20 км/цаг
C. 40 км/цаг
D. 50 км/цаг
E. 60 км/цаг
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 43.63%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $AB$ хотуудын хоорондох зайг $S$ гэвэл $v_1=\dfrac{S}{16}$, $v_2=\dfrac{S}{8}$ байна.
Бодолт: $S-140=\Big({\dfrac{S}{16}+\dfrac{S}{8}}\Big)\cdot3\Rightarrow S-140=\dfrac{9S}{16}\Rightarrow S=320$. $v_1+v_2=\dfrac{320}{16}+\dfrac{320}{8}=60$.