Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2015 B №40
2 оронтой тоонуудаас таамгаар нэг тоо сонгоход сонгогдсон тоо:
- 2-ийн цифр агуулсан байх магадлал ab;
- 2 ба 3 цифрүүдийн дор хаяж нэгийг нь агуулсан байх магадлал cd45;
- 3-д хуваагддаг байх магадлал ef;
- 2-ийн цифр агуулсан ба 3-д хуваагддаг байх магадлал g15.
ab = 15
cd = 17
ef = 13
g = 1
Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 34.61%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: 2 цифр агуулсан 2 оронтой тоог жагсааж бичээд тоол.
Бодолт: Нийт хоёр оронтой тоонуудын тоо нь 90 байна.
- 2 цифр агуулсан 2 оронтой тоонууд нь 12,20,21,…29,32,42,52,62,72,82,92 буюу нийт 18 тоо байх тул сонгогдсон тоо 2 цифр агуулах магадлал 1890=15.
- 2, 3 цифрүүд ороогүй нийт 2 оронтой тоо 7⋅8=56 байна. (Аравтын орны цифр нь 0, 2, 3-аас бусад цифр, нэгжийн орны цифр нь 2, 3-аас ялгаатай). 2 ба 3 цифрүүдийн дор хаяж нэгийг нь агуулсан байх 90−56=34 тоо байх тул магадлал нь 3490=1745
- Гуравт хуваагддаг нийт 30 ширхэг тоо байгаа. Магадлал нь 3090=13
- 2 цифр агуулсан 3-д хуваагддаг тоонууд нь 12, 21, 24, 27, 42, 72 тул магадлал нь 690=115